“Бүрэн цутгамал” ХХК нь гэрээг хугацаанаас өмнө үндэслэлгүй цуцалснаас “Сант” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн, гэрээний хугацаанд буюу 2014.01.15-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй.
Нийт 119,119,374.7 төгрөгийг хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч “Сант” сургуульд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь “Сант” сургуулиас авлагатай гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан билээ. Гэвч шүүхээс энэ үйлдэл тогтоогдоогүй бөгөөд харин “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуульд хохирол учруулсныг шүүх ийнхүү тогтоосон байна.
Г.Намуун
+ There are no comments
Add yours