Friday, April 19 2024

Нэр дэвшигчидийг АТГ шалгах уу?

МАН-ын дотоод тохироо дуусч,  У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нарыг эцэслэн тодруулсан билээ. Хуулиараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ нэрийг АТГ-д хянуулж, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, АТГ-аас бусад нь бүгд улс төрийн шийдвэр гаргаж байгаа. Тухайлбал Ерөнхийлөгч хэчнээн нэр дэвшигчдийг дэмжихгүй байлаа ч “Зөвшилцөх” гэсэн ойлголт нь заавал зөвшөөрөх гэсэн агуулгагүй учраас УИХ дээр олонхиороо шийдээд явчихна гэсэн үг. Харин АТГ-ыг “аргалах” боломж нэр дэвшигчдэд байхгүй юм.

АТГ-аас сайд нарт нэр дэвшигч нэг бүр дээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал” үүсэх эсэхийг тогтоох ёстой аж.

Д.Нямдорж

+ There are no comments

Add yours

You May Also Like: