Сайдад нэр дэвшигчдийн нэрийг АТГ болон Ерөнхийлөгчид илгээжээ

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Тус хурлаараа сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн дэмжиж эцэслэн баталгаажуулсан байна. Улмаар сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т итгээжээ. Хуулийн дагуу сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөс гадна АТГ-т танилцуулж эрх ашгийн зөрчилтэй эсэхийг нь тогтоолгодог юм. Ерөнхийлөгч болон АТГ-аас хариу ирсэн тохиолодолд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлдэг.

+ There are no comments

Add yours