Шинэ Засгийн газрын 11 сайдын нэр тодорлоо

Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллахаар тодорхой болсон сайдын нэрсийг зарлалаа. Үүнд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Гадаад хэргийн сайдаар Д.Цогтбаатар, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар Ц.Цогзолмаа, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын хөгжлийн сайдаар С.Чинзориг, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбат нарыг нэрлэлээ.

2Comments

Add yours
  1. 1
    Жинхэнэ Монгол

    Ингэж тоглоцгоох ямар шаардлага байсан юм бол Нямдорж гуай болж байна.

Leave a Reply to Irgen hun Cancel reply