Үзэсгэлэн худалдаанд оролцож чадаагүй иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ?

“Монгол-хятадын экспо 2017”-д оролцох байсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хохирлыг хэн  барагдуулах нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.

     Хөх хотноо зохион байгуулсан үзэсгэлэнд борлуулахаар монголоос ачуулсан мах, махан бүтээгдэхүүн өнгөрсөн даваа гарагт  Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд буусан.
МХЕГ махан бүтээгдэхүүнээс  дээж авч шинжилгээнд оруулсан бөгөөд шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах аж.
ХХААХҮЯ шинжилгээний хариу гарсны дараа, хохирлын хэмжээг тодорхойлж  ямар арга хэмжээ авахаа шийдвэрлэнэ гэсэн байр сууртай байгаа бол МҮХАҮТ-аас МҮХАҮТ-аас экспод оролцох бүртгэлийн хураамжид төлсөн 800 юанийг буцаан олгохоор болсон.
Энэ дагуу ААН-үүд бүртгэлийн хураамжид төлсөн 800 юанийг нэхэмжилж  албан бичиг өгсөн бөгөөд бусад хохирлыг барагдуулах эзэн тодорхойгүй байгаа тул ААН-үүд хамтдаа өмгөөлөгч авч, эрх ашгаа хамгаалуулахаар шийдвэрлэжээ.
Чингэлэг задлахад байлцсан ААН-ийн төлөөллүүд лаазалсан бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүний вакуумжилт алдагдаж, хүнсний аюулгүй байдал алдагдсан гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 16 аж ахуйн нэгж хохирлын хэмжээг  урьчилсан байдлаар 258.25 мянган ам.доллар гэж тооцож гаргаж байсан ч үүн дээр нэмэгдэх магадлалтай юм байна. Тухайн үед Хөх Хотод байхдаа ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П. Сэргэлэн  мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон сүү, цагаан идээ үйлдвэрлэгчдийг  хүлээн авч уулзахдаа дараахь тайлбарыг өгч байжээ.

+ There are no comments

Add yours