Одоогоор хуучин загварын нэг фунтын 1,2 тэрбум зоосыг эргүүлэн тушааж солиулсан гэж улсын сан хөмрөгийн нарийн бичгийн дарга бөгөөд парламентын гишүүн ЭндрюЖонс мэдэгдсэн байна. Тэрээр “Хуучин зоосоо  ням гариг гэхэд эргүүлэн  тушаахыг уриалж байна” хэмээн уриалсан байна. Нэг фунтын шинэ зоосыг дахин хуурамчаар үйлдэх боломжгүй сайн хамгаалагдсан гэж Британийн эрх баригчид үзэж байгаа ажээ. Учир нь  тус зоосонд  цахим төхөөрөмжөөр уншигдах тусгай хавтсыг  суулгаж өгчээ.

Г.Намуун