“Олон улсын сонирхогчийн боксын холбооны Сахилга батын хороо өнөө (өчигдөр) өглөө Швейцарийн Лозанн хотноо хуралдаж, холбооны ерөнхийлөгч Чин Куо Үг огцруулах шийдвэр гаргалаа. Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Лозанн хотноо үргэлжлүүлэн хуралдаж, түр зуурын комисс  байгуулна. Энэхүү комисс нь холбоог ирэх нэгдүгээр сард явагдах ээлжит бус их хурал хүртэл удирдлагаар хангах юм” хэмээн ОХУ-ын Боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлев мэдэгдсэнийг sports.ru уламжиллаа.