ХОРЛОНТ СЭТГЭЛ ХААНААС БИЙ БОЛДОГ ВЭ

ХОРЛОНТ СЭТГЭЛ ХААНААС БИЙ БОЛДОГ ВЭ

ХОРЛОНТ СЭТГЭЛ ХААНААС БИЙ БОЛДОГ ВЭ Гэжүү. ТИЙМ ОЛОН ТОХИОЛДОЛТОЙ ТААРЧ ЯВЛАА.
-Авсан машин нь таалагдахгүй болоод буцааж өгөхөөр болоод бичиг баримтаа шилжүүлсэн хойно эхнэр нь “……тай ус моторт нь хийчих” гэж байсан.Одоо тэр бүсгүй орчлонд үгүй.
– Нас барсан аав нь хүүдээ “Ээжийгээ дахин хүнтэй суувал, хүүхэд гаргавал түүнийг нь плитан дээр хөл нүцгэн гишгүүлээд байгаарай’ гэж захисан гэнэ. Ээж нь дахиж хүнтэй суух байтугай хоёр хүүгээ тэжээх гэж ядарч явна.
Гэвч хүүгийн зүрхэнд аавынх нь хорон санаа ул мөрөө үлдээжээ.
– Хурдан үрээгээ хүнд өгөхдөө “Сормуусыг нь хайчлачих” гэсэн гэнэ.Өнөө морь нь шинэ эзэндээ очоод хурдлаагүй, жирийн хонины морь болчихож.Түүнийг хараад Буянгүй амьтан гэж зүхээстэй.
– Алдар нэрд гарсан хүүгийн тухай сонсоод нэг жөтөөрхүү эр “Тэднийхэн ч удмаараа хараал хүртсэн айл, удахгүй дээ” гэсэн байна.Ерөөсөө тэр хүн өөрөөсөө дээш гарсан хүнийг үздэггүй бөгөөд удмын хараал туссан гэж оношлодог гэсэн.
– Ямааны муу мах авчирсан эр эхнэрээ “Хийсэн хоол нь хүртэл үдээр шиг хатуу хөгийн амьтан шүү” гэж загнасан байна. Махандаа буйг ойлгоогүй учир гэр бүлдээ энэ мунхаг зангаа гаргасаар буй. Ирээдүйд хүүхдүүд нь түүнийг “Та элий балай байснаас би ийм муухай амьдарч байна” гэж буруутгана биз. Буруутгал буруутгалаа л өгдөөдөг.
– Ганц хүүгийнх нь төлбөрийг төлөөд өгтөл “Үүнээс илүү өгч болох байсан даа” ч гэх шиг. Нэг удаа ширхэг үрлэн чихэр өгөөгүй байж авах гэж шунана гэдэг хэрээс хэтэрсэн зан даа.
– Архичин хүүтэй эмгэнд “…. тай шингэн уулгачихвал ямар ч шинж тэмдэггүй үхчихдэг юм гэнэ лээ” гэж зөвлөх жишээтэй. Уул нь эмгэнд хүүгээ засч, сайжруулж авах л хүсэл бий. Сайхан санаа хэлж чадахгүй буй бол хэлээ хазаж заншаач ээ.
– Бичиг үсэг дөнгөж сурч ядаж буй ачийгаа “Эхийгээ дууриасан эргүү хог, энэ юм сурахгүй л дээ” ч гэж байх шиг. Одоо ач нь онц сурдаг бөгөөд “Миний үглэж яншсаны хүчинд л энэ боллоо” гэж олзуурхдаг гэсэн.ккккк
– Төрхөмдөө ирсэн охиных нь ганц үр халуураад халууны шил суганд нь хавчуулахад “Тогны мөнгө алга” гээд гэрлээ унтрааж ч байх шиг.Одоо охин нь хангалттай баян тансаг амьдарч буй.Үр дүн нь хэзээ ч эргэж очоогүй, харж үзээгүй.
– Төрсөн охиныхоо нөхөрт “Миний дагавар хүүхэд л дээ, эх нь дагуулж ирсэн юм, эцэггүй юм” гэж солиорно.Үр дүнд нь эхнэр нь салж, үр хүүхэд нь гомдоод хөндий байшинд ганцаараа амьдарч буй.
– Нэг бүсгүй гэртээ очоод “Манай найз залуу ээжээрээ овоглодог юм байна” гэхэд ээж нь “Бутач амьтан байх нь, сайн дээрэлх” гэж зөвлөснийг сонсоод тэр залуу салсан байна. Үр дүнд нь охин нь дөч хүртэлээ ганцаараа амьдарч, одоо нөхөртэй болсон ч хүүхэд гарахгүй буй.
– Хар тамхинд донтсон хүү нь сэрээгээр гуяа нэвт жадлахад хөрш нь “Болж болж, заяагүй муу амьтан” гэж байх жишээтэй.Өөрийнх нь амьдрал болж бүтэж буй бол яая вэ гэтэл бас үгүй.Усны тэргээ чирээд явчихдаг охинтой. кккк
– Гэр бүлийнхэн нь угаартаад таван ам бүлтэй айлаас аавынхаа ахынд очиж хоносон ганц хүү үлдэхэд “Эцэг эхийнхээ толгойг залгисан бузар амьтан” гэж ерөөнө. Тэр муу хүүд ямар буруу байхав дээ.Хамт үхсэнгүй гэж харуусаад байгаа ч юм шиг.Арай ч дэндүүлж байгаа юм шүү.
– Гутал авчирч өгсөн бэртэйгээ хэрэлдээд хойноос нь солонгос маягаар давс цацаж байх жишээтэй.Орой нь давсгүй хоол хийчихээд “Сайхан болгож өгсөн, одоо тэр өөдлөхгүй” гэж аархаж сууна. Хүү нь хүртэл хамт сүйрэхийг огт тооцоолоогүй нь хачирхалтай.кккк
-Нөхрийнхөө хамаг мөнгөөр хувцас авчихаад баян хүнтэй суух минь яалаа гэж харааж суух шинжтэй. Тэгээд өнөө хувцсаа хямд үнээр зарж гурил будаахан авдаг бололтой харагдсан. Үр дүнд нь ээж нь дээдсийн хатагтай шиг, хүүхдүүд нь өлсөж гар утас ч үгүй гүйлдэнэ.
-Нэг бүсгүй атаархдаг бүсгүйнхээ тухай ярихдаа Дох тусвал хамгийн түрүүн нөхөрт нь тусгана гэсэн гэнэ лээ.
-Нутагт минь дөчөөд сайхан үхэртэй нэг эгч байсан. Тавиад настай тэр эгчийг эхнэр нь хаясан гучин настай ах авч суусан. Тэр айлын зарц хийж 4 хүүхдийг нь өсгөж өгөөд өнгөрсөн дөө.Өвдлөө гэх үеэр нь намайг орсонд тэр эгч “Эмээдээ өвчин намдаах эм олж өг гэж хэлээч” гэж гуйж байсан сан.Битүүний өдөр нас бараад хөрч дуусаагүй байхад нь ….. гуай моринд дүүрч аваачаад ил орхичихсон гэдэг. Сүүлд нь хүмүүс хэдэн үхэрт нь л болж суусан юм гэж байж билээ.
ТИЙМЭЭС ХОРЛОНТ СЭТГЭЛ БОЛ ГАГЦХҮҮ АМИА БОДСОНООС ҮҮДЭЛТЭЙ БОЛОВ УУ.
Бичсэн Шуурайн Солонго

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.