Saturday, April 20 2024

Хориглосон эд зүйл хилээр гаргахыг завджээ

“Улаанбаатар-Бээжин” чиглэлийн 24-р галт тэрэгний агааржуулалтын хоолойд хилээр гаргахыг хориглосон эд зүйл нууж, хил давуулах гэж байгаад баригдсан хэрэг гарчээ. Тодруулбал, бугын чив 395 грамм, бугын цусан эвэр 2955 гр, бугын сүүл 2 ширхэг, 116 кг 145 гр дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлыг  хилээр гаргахыг завдсан байна.  Тус этгээдүүд нь Дархан-Уул аймгийн харьяат 33 настай эрэгтэй И гэх, Баянзүрх дүүргийн 10-р  хороонд суух 42 настай эрэгтэй Б нар бүлэглэн үйлджээ.

Тус хэргийг Төмөр замын Цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: