Friday, March 29 2024

Цасанд боогдсон 1349 иргэнийг аварчээ

Энэ оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн баруун, төв, зүүн аймгуудын нутгаар их цас орж, цасан шуурга шуурсны улмаас хот хоорондын болон олон улсын автозамын дагуу хүндрэл үүсч, иргэд автомашинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл цасанд боогдсон,  мөстсөн замын дагууд халтиргаа гулгааны үүссэний улмаас автомашинууд замын хажуу руу гулгаж орсон, мөргөлдсөн, онхолдсон зэрэг 1000 орчим дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын алба хаагчид ажиллан нийт 1349 хүний амь насыг авран хамгаалж, 242 автомашиныг цаснаас татаж гарган иргэдийн амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Онцгой байдлын албанаас нийт 86 алба хаагч, 18 техник хэрэгсэлтэйгээр ажилласан бол орон нутгийн цагдаагийн болон зам арчлалтын компанийн алба хаагчид, сайн дурын иргэд хамтран цасанд боогдоод байсан зам, давааг нээх ажилд хамтран оролцжээ.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: