Олон улсын шүүгчид ёс зүйн асуудлыг хэлэлцлээ

  “Шүүгчийн ёс зүй ба сахилга” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр “Blue sky” зочид буудлын “Кристал” танхимд 09.00-16.00 цагт болж байна. Энэхүү олон улсын бага хуралд нийт 149 төлөөлөгч оролцлоо.

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг “Шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сантай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд шүүгч ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзвэл Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргах эрхийн тухай, Шүүхийн ёс зүйн хорооны магадлал, ЗХДЗШ-ны шүүхийн магадлал, УДШ-ийн тогтоолыг эмхэтгэл болгон гаргахаар болсон юм.

 Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэгжсэн 2013-2016 оны хооронд давхардсан тоогоор 1153 шүүгчид холбогдох 770 гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо хүлээн авч, хянан шалгах ажиллагаа явуулж 80 гаруй хувийг сахилгын хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэжээ. Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ноогдуулсан магадлалд давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх хянаж Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ногдуулсан 6 магадлалыг хүчин төгөлдөр гэж үзсэн байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours