Friday, March 29 2024

Багш нарын баярыг улс орнууд хэзээ тэмдэглэдэг вэ

ОХУ

1965-1994 оны хооронд 10 дугаар сарын эхний ням гаригт Багшийн өдрийг тэмдэглэж байжээ. 1994 оноос эхлэн аравдугаар сарын 5-нд ЮНЕСКО-гийн шийдвэрийн дагуу тэмдэглэх болжээ.

БНХАУ

Есдүгээр сарын 28 буюу Күнзийн төрсөн өдрийг Багшийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр багш нартаа хандив өгөх, тэдний нийгэмд оруулах хувь нэмрийг үнэлэх зорилготой арга хэмжээнүүд зохион байгуулдаг байна. Багшийн өдөр нь Күнзийн төрсөн өдөртэй давхацдаг тул сүм хийдийн баяр ёслол их болдог.

Тайланд

1956 оноос Засгийн газрын тогтоолоор зургадугаар сарын 1-ний өдрийг Багшийн өдөр болгожээ. 1957 онд анхны Багш нарын өдрийг тэмдэглэсэн. Тухайн оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Багшийн тухай хууль батлагдаж байжээ.

АНУ

Арваннэгдүгээр сарын 08-ныг Багшийн өдөр болгон тэмдэглэж, багш нарт талархал дэвшүүлдэг. 1970-аад оноос хойш тэмдэглэжээ.

Албани

Гуравдугаар сарын 07-ныг Багшийн өдөр болгосон. Учир нь 1887 оны гуравдугаар сарын 07-нд албани хэлээр хичээл заадаг анхны сургуулийн нээлт болсон ажээ.

Армен

Аравдугаар сарын эхний ням гаригт Багшийн өдөр тэмдэглэдэг.

Австрали

Аравдугаар сарын сүүлчээр баасан гарагт Багшийн өдрийг тэмдэглэдэг.

Беларусь

Наймдугаар сарын 14-нд Багшийн өдрийг тэмдэглэдэг.

Бруней

Есдүгээр сарын 23 Багшийн өдөр.  Брунейн 28 дугаар захирагч, Султан Омар Али Саифуддинен III-ийн мэндэлсэн өдрийг ийнхүү Багшийн өдөр болгосон. Түүнийг “Орчин үеийн Брунейн архитектур” гэж нэрлэдэг бөгөөд хүмүүст боловсрол эзэмшихийн ач холбогдлыг онцолж, үнэ төлбөргүй боловсрол олгох бодлогыг хэрэгжүүлж байжээ.

Бутан

Хоёрдугаар сард Бутан улсын гурав дахь хаан, Жигми Дорж Ванчукийн төрсөн өдрийг Багшийн өдөр болгон тэмдэглэх болсон.

Аравдугаар сарын 05-нд 2

-Армен, Азербайжан, Болгар, Канад, Эстони, Герман, Литва, Македон, Мальдив, Мавритани, Бүгд Найрамдах Молдав, Нидерланд, Пакистан, Филиппин, Кувейт, Катар, Румын, Орос, Серб, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи.

Арваннэгдүгээр сарын 28-нд

Марокко, Алжир, Тунис, Ливи, Египет, Йордан, Саудын Араб, Йемен, Бахрейн, Судан, Оман

Харин манай улсад өнөөдөр тэмдэглэдэг билээ.

Бэлтгэсэн. С.Оюун

 

1 Comment

Add yours

+ Leave a Comment

You May Also Like: