Н.Номтойбаяр буруугүйгээ батлаж өөрийгөө илчлэв

Есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг Түлүүгийн давааны орчим, “Дондогийн булаг” гэдэг газар автын онц ноцтой осол гарсан. Ослын улмаас мотоциклтой зорчиж явсан иргэн Ч “Мерседес Бенз жи класс” маркийн … улсын дугаартай машинд мөргүүлж нас барсан талаар Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайдыг түр орлон гүйцэтгэгч Н.Номтойбаяр дөнгөж сая төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан автомашин, мотоцикл мөргөсөн гэх ослын үеэр миний бие байсан. Тухайн өдөр мотоциклтой жолооч согтууруулах ундаа хэрэглэснээс эсрэг урсгал руу орж ирж, автомашин мөргөснөөс осол гарсан. Миний хувьд жолоо барьж яваагүй, зорчигчийн суудалд сууж байсан. Осол гарсан даруйд тэнд явсан баг хамт олон тухайн зорчигчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, авах ёстой эмнэлгийн арга хэмжээг авсан. Тухайн осол гарсан өдрийн маргааш “Орхон аймгийн эмнэлэгт хүргүүлж, яаралтай арга хэмжээг авсан боловч харамсалтай нь зорчигч нас барсан.  Орон нутгийн эмнэлэг зөв оношилгоо хийх тоног төхөөрөмж байхгүйгээс  буруу онош тавьж цаг хугацаа алдсанаас тухайн иргэн амиа алдсан. Ослын талаар хууль, хяналтын байгууллага шалгаж, дүгнэлтээ гаргах байх. Миний хувьд ослын газарт байсан хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгсөн.” гэв.

С.Нямдорж

+ There are no comments

Add yours