Авилгачидыг прокурорт шилжүүллээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зарим эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

 БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нь“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаад прокурорт шилжүүлжээ. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг авилгалын хэргээр шалгаж байсан юм.

Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг хүргүүлжээ.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours