“TBC-2MC” онгоцонд маш олон давуу тал бий

“TBC-2MC” онгоцонд маш олон давуу тал бий

Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж буй Новосибирск хотын Захирагч А.Е.Локолть болон холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр дотоод үйл ажиллагаа болоод ЗХУ-д үйлдвэрлэсэн “АН-2” онгоцны үндсэн баазыг ашиглан угсарч буй “TBC-2MC” шинэчилсэн загварын агаарын хөлгийг зочдод танилцууллаа.

Манай улсад одоогийн байдлаар хуучин “АН-2” загварын 20 орчим онгоц бүртгэлтэй байдаг аж.  Манай улсад угсарч байгаа “TBC-2MC” агаарын хөлөг нь хөөрч буух гүйлтийн зай богино, ашигтай ачааллын жинтэй, түлшний зарцуулалт бага гэх мэт давуу талтай. Манай улсад ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарт өргөн ашиглагдах боломжтой бага оврын онгоц юм. Энэ онгоцыг эх орондоо угсардаг болчихвол ой хээрийн түймэр, байгалийн гамшиг, ойн хортон шавьжтай тэмцэх, аялал жуулчлал зэрэгт өргөн ашиглагдана хэмээн албаны хүмүүс хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.