Friday, March 29 2024

Нууцаар мөрийтэй тоглодог этгээдүүдийг илрүүлжээ

Нууцаар мөрийтэй тоглодог этгээдүүдийг өнгөрсөн шөнө цагдаагийнхан илрүүлж, шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б-нь мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тус дүүргийн  гуравдугаар хороонд байрлах нэр бүхий паб-д хэсэг бүлэг хүмүүс тоглож байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн үйлдэл дээр нь баривчилжээ. Мөн эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг нь хураан авсан тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Үүнээс гадна өнгөрсөн шөнө хулгайн гэмт хэрэг хэд хэд бүртгэгджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороонд суух 47 настай эрэгтэй М-ийн сууцны  вакум цонхны салхивчийг эвдэж Чингэлтэй дүүргийн 18 дугаар  хороонд суух 21 настай эрэгтэй А-нь хулгай хийх гэж байхад нь үйлдэл дээр нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн илрүүлж, шалгаж эхэлжээ.

Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороололд байрлах “…” ломбарданд зурагт тавьж байсан сэжиг бүхий хоёр хүнийг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад тус дүүргийн гуравдугаар хороонд суух 26 настай эмэгтэй  О-гийн  гэрийн хаалганы цоожыг эвдлэж, “Samsung” /42*/ инчийн зурагт, 2х1 хэмжээтэй “Эрдэнэт” хивс 1ш, марк тодорхойгүй улбар шар өнгийн цахилгаан мотор зэрэг эд зүйлийг насанд хүрээгүй хоёр хүүхэд хулгайлсныг илрүүлжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: