Ерөнхийлөгч ДАШТ-д амжилт гаргасан өсвөрийн шатарчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, шатрын их мастер Ц.Батчулуун, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт сурагч Д.Батсүрэн, хүрэл медальт сурагч Б.Тэнүүнболд нар оролцлоо.

+ There are no comments

Add yours