Ардчилсан намын бүлэг хуралдлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэлээ. Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч болон шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагаа болон бодлог, хэрэгжүүлэх ажлын талаас саналаа нэгтгэж, Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй зөвшилцөхөөр болсон байна. Тус намын бүлгээс Засгийн газарт тавигдсан үндсэн шаардлагуудаас гадна бодлогын Засгийн газар байгуулах, шинэ бүтцээр ажиллах, ашиг сонирхлын зөрчилгүй байх, үндсэн чиг үүргийн яамд нь давхар дээлтэй бусад яамд нь дан байх, 2018 оны төсөв, багш, эмч нарын цалин, хүүхдийн мөнгө зэрэг асуудалд ямар байр суурь баримтлах талаараа ярилцсаны дараа УИХ-ын чуулганы хуралдаанд нэр дэвшигчийг дэмжих эсэхээ шийдэхээр болсон байна. Ялангуяа багш, эмч нарын цалингийн асуудлыг шийдэх, хүүхэд бүрт олгох мөнгийг тасалдуулахгүй олгох зэрэг асуудалд онцгой анхаарах ёстой гэж АН-ын бүлэг үзэж байгаа юм байна.

Түүнээс гадна тус намын бүлэг намрын чуулганаар хэлэлцэх гол гол төслүүд дээр саналаа нэгтгэсэн байна. Тухайлбал, 2018 оны төсөв, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх, банк санхүүгийн системийн бүтцийн хуулиуд болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барих иргэдийг өрийн дарамтаас гаргах зэрэг хуулийн төслүүдэд онцгой анхаарч ажиллахаар болсон байна.

+ There are no comments

Add yours