Сонсголгүй иргэдийн эрх ашиг хаана байна

‘Сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба хувийн хэвшлийн үүрэг хариуцлага’ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр  боллоо.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг ажилтай орлоготой болгохын тулд төр, хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааг хэрхэн уялдуулан хийх талаар санал солилцох, сонсголгүй иргэдийг ажилтай болгохын тулд тулгарч буй бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг  олох зорилго агууллаа.

Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал “Энэ долоо хоногт олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах  өдөр болно. Үүнтэй уялдуулж уг хэлэлцүүлгийг хийж байна. Сонсголгүй иргэдэд тулгардаг бэрхшээл бол харилцааны асуудал. Дохионы хэлний хэлмэрч байдаггүй. Ажил олгогч байгууллагууд дохионы хэлний хэлмэрчгүй учраас сонсголгүй иргэдтэй ойлголцоход хэцүү байдаг. Тиймээс сонсголгүй иргэдийг чадавхжуулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх тал дээр илүү тулж ажиллана” гэлээ.

Сонсголгүй иргэдийн ихэнх нь үйлдвэр болон худалдаа эрхэлдэг. Ажлаас гардаг шалтгаан нь цалингийн тэгш бус байдал, дохионы  хэлний хэлмэрч байхгүй учраас бусад хүмүүстэй ойлголцоход хүндрэлтэй тул ажлаасаа  гардаг гэж ярилаа.

+ There are no comments

Add yours