Хахуул авсан албан тушаалтны шүүх хурал хойшилжээ

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын байцаагч Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд есдүгээр сарын 19-ний өдөр шүүжээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн О.Жанчивнямбуу урьдчилсан хэлэлцүүлгийг даргалж, хавтаст хэргийг хэлэлцээд дахин шалгуулахаар прокурор руу шилжүүлсэн байна.  Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн “Мөрдөгчид Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж.

Х.Тамир нар хар тамхи хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан, албан үүрэгтээ хайнга хандсан, 15.8 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдон өмнө нь 5-6 жилийн хорих ял шийтгүүлсэн билээ. Одоогоор Х.Тамир, Б.Амарбаясгалан нар нь батлан даалтад, гадуур байцаагдаж байгаа юм.

Д.Думаа

+ There are no comments

Add yours