Д.Оюунхорол: Хүн бүр 10 ширхэг мод тарихыг уриалж байна

БОАЖ-ын яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр дэлхийн улс орнуудаар түүчээлсээр Монгол Улсад ирсэн “Ногоон торгон тууз” дээр уриалга бичиж үлдээсэн байна. “Ногоон торгон тууз”-ыг “Эх дэлхийн цэвэр агаар, цэнгэг ус, ногоон төгөл” нийгэмлэгийн тэргүүн, Канад улсын иргэн Сатиш Сайха санаачилсан бөгөөд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн юм. Мөн уг үйл ажиллагаанд тус нийгэмлэгийн гишүүн мисс Б.Гантогоо болон монголын бяцхан мисс охидууд оролцлоо.

“Ногоон торгон тууз”-ын хувьд жилээс жилд эрчимжиж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй дэлхий нийтээрээ тэмцэхийг уриалдаг бөгөөд дэлхийн хэмжээний урлаг, спорт, улс төр, бизнесийн нэр хүндтэй төлөөлөл оролцон, дуу хоолойгоо илэрхийлж, мессеж, уриалгаа ногоон торгон дээр бичиж, бодит хандив тусламж оруулдаг ач холбогдолтой аж.

Тэгвэл БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол уг “Ногоон торгон тууз” дээр хүн бүр 10 ширхэг мод тарихыг уриаллаа. Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон аянд нэгдэж, хүн бүр 10 ширхэг мод тарихыг уриалж байна” хэмээн бичжээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours