Friday, March 29 2024

Мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсан залуусыг саатуулжээ

Төв аймгийн Баянчандмань сумын постод үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантүшиг, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Болдбаатар, Б.Эрдэнэтунгалаг нар 18-20 насны залуус мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Улаанбаатар хотод оршин суух хаягтай 19 настай Н, 20 настай Т, 18 настай Н нарын таван залуу “Тоёото спасио” маркийн автомашинд “Каннабис” гэх мансууруулах төрлийн өвсийг тээвэрлэж явсныг илрүүлж, Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: