Thursday, March 28 2024

Cогтуугаар жолоо барьсан 41жолоочийг саатуулжээ

Замын цагдаагийн алба энэ өнгөрсөн мягмар гарагт нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 7 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс 6 нь бага насны хүүхэд байсан бөгөөд дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн , хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигчийг мөргөж гэмтээсэн 7, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт H.Sonata-6 маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж, жолооч 36 настай Г, 5 настай С нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргийг шалгаж байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: