Saturday, April 20 2024

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдыг УИХ-аар оруулж батална

МАН-ын IX Бага хурал хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч байна.

Тэрээр “Намын бодлогын хүрээнд томилогдсон, сонгогдсон албан тушаалтнууд хэд вэ гэдэг талаар МАН-ын дарга улс төрийн илтгэлдээ дурдсан. Манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд чадвартай боловсон хүчинг төрд томилж ажиллуулах чиглэлд ажилласан. Улс төрийн намууд энэ жишгээр явдаг. Нэр дэвшигч У.Хүрэлсүх одоо байгаа Засгийн газрыг бүтцийг өөрчлөхгүй гэдгээ хэлсэн. Өмнө нь боловсруулсан Засгийн газрын үйл ажиллаагааны мөрийн хөтөлбөрийг барьж, илүү сайжруулан ажиллахаа мэдэгдсэн. МАН 211637 гишүүнтэй. Гишүүдээсээ шаардлагатай албан тушаалд мэргэжлийн хүнийг томилж ажиллана. Ерөнхий сайдыг УИХ-аар оруулж батална. Шинэ Засгийн газрыг бүтцийг намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. Нийгэмд дэд сайдтай байна,байхгүй гэж ярьж байна. Үүнийг Удирдах зөвлөлийн хурлаар ярьж шийднэ. Давхар дээлтэй сайдын асуудлыг ч ярина. Ард түмний хүсэлд нийцүүлсэн томилгоог хийж явахын төлөө бид ажиллана. Бид судалгаан дээр суурилж 30 дахь Ерөнхий сайдыг нэр дэвшигчдийг тодруулсан. Ерөнхий сайдад нэр дэвшигчид он гараад төлөгдөх бондын эргэн төлөлтийн асуудлыг ярьсан. Ямар гарц гаргалгаа байгаа талаар нэр дэвшигчид хэлсэн. Бондыг төлнө, төлөх 2-3 аргыг Сангийн яамныхан боловсруулаад байгаа юм билээ. Шинэ Сангийн сайд ажиллана” гэв.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: