Thursday, March 28 2024

Ерөнхийлөгч Х.Баттулга нэг цагийн дараа хариу өгнө гэлээ

МАН-ын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан. Энэ дагуу У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцлөө. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга нэг цагийн дараа хариу хүргүүлэхээр болжээ.

Шинэ Ерөнхий сайдыг аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх намрын чуулганы эхэнд томилно гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлээд байгаа юм.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: