Thursday, March 28 2024

Багш нар дахин ажил хаяна

Багшийн цалин нэмэх түр хорооноос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан. Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж авалгүй энэ сарын 21, 26-нд сануулах ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу өнгөрсөн пүрэв гарагт  ерөнхий боловсролын сургууль болон сургууийн өмнөх боловсролын багш нар сануулах ажил хаясан.

Уг ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын сургууль 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцсон.  Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцсон.

Тэгвэл маргааш багш нар дахин сануулах ажил хаялт хийнэ. Ажил хаялт 08.00 цагаас эхлэх бөгөөд 17.00 цаг хүртэл үргэлжилэх аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: