БАГА ХУРЛААР НЭР ДЭВШИГЧЭЭ ТОДРУУЛНА

МАН-ын Удирдах зөвлөл  Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулахаар хуралдсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй тарлаа. Тусгаар тогтнолын ордонд 10.00 цагт зарлагдсан Удирдах зөвлөлийн хурлаар У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын хоёрыг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хуралд оруулахаар ярилцаж байгаа ч тохиролцож чадаагүй учраас гурвууланг нь Бага хуралд оруулахаар болж, таржээ. Тиймээс удахгүй эхлэх Бага хурлаараа санал хурааж шийдвэрлэхээр болов.

Бага хурал хараахан эхлээгүй байна.

+ There are no comments

Add yours