Түүний тавьсан илтгэл хуралд оролцогчдод тараасан анкетын дүнгээр нийт 28 илтгэлээс Сингапурын Ерөнхий сайд асан Го Чак Тон, Малайзын Ерөнхий сайд асан М.Махатир нарын дараа III байрт шалгарсан байна. Түүнчлэн “Азийн ирээдүй” форумд оролцогчид Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг улс төрчийнх нь хувьд сонирхолтой гэж 28 илтгэгчээс хоёрдугаарт нэрлэжээ.

“Азийн ирээдүй” форумыг Японы “Никкей” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 23 дахь удаагийн энэхүү хуралдаанд Япон, Индонез, Вьетнам, Лаос, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг улсаас дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцжээ.

Д.Думаа