Төв аймгийн Баянчандмань сумын постонд үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Чинзориг, замын цагдаагийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Болдбаатар нар Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй дөрвөн этгээд мансууруулах ургамлыг бэлтгээд тээвэрлэж явсныг илрүүлжээ. Мөн Төв аймагийн Баянчандмань сумын Эрдэнэ 1-р багийн нутгаас 09.20-нд тоёото спасио маркийн тээврийн хэрэгсэлээр 8  орчим кг канибал гэх мансуурлах төрлийн өвсийг түүж тээвэрлэн явж байсныг хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид илрүүлэн Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар шалгаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.