Header Image

Авилгатай тэмцэх газар 405 хүний мэдүүлэгт хяналт тавьжээ

Авилгатай тэмцэх газар 405 хүний мэдүүлэгт хяналт тавьжээ

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн наймдугаар сарын 28-наас энэ сарын 15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд 569 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 719 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 405 мэдүүлгээс илт зөрчилтэй 1, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 366, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 11, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 27 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна. Одоогоор ажиллагаанд 314 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Д.Думаа

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.