Хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн болох Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нотариатчдын танхим, Монголын Хуульчдын холбоо хамтран нийслэлийн 9 дүүрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулах ажээ.

Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын Тамгын газартай нь хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээний үеэр дээрх байгууллагын төлөөлөгчид хууль сурталчлан таниулахаас гадна иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байна.

 

+ There are no comments

Add yours