Friday, March 29 2024

“Ингэтийн гүүр” ашиглалтанд орлоо

 Булган аймгийн Сэлэнгэ суманд 40 метр урт, 44 тоннын даацтай, ган төмөр дам нуруу бүхий 437.02 у/м төмөрбетон гүүрийг энэ сарын 16-ны өдөр хүлээн авч, ашиглалтад оруулжээ.  хэмээн нэрийдэх энэхүү гүүр нь Монгол Улсад анх удаа дотоодын компани шинэ технологиор гүйцэтгэсэн гэдгээрээ онцлог бөгөөд Зам,  тээврийн хөгжлийн яам захиалж, “Хотгор зам” компани барилгын ажлыг гүйцэтгэжээ.

Энэхүү гүүр ашиглалтад орсноор Булган аймгийн ард иргэдийн аж амьдралд дэмжлэг болж, ургацын тээвэр саадгүй зорчихоос гадна бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үр нөлөө үзүүлэх ач холбогдолтой аж. Түүнчлэн зөвхөн Булган аймгийн ард иргэдээс гадна Сэлэнгэ, Орхончууд, ургац тээвэрлэгч аж ахуй нэгжүүд энэхүү гүүрээр тав тухтай зорчих боломж бүрдэж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат онцолсон байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: