Friday, April 19 2024

Иргэдийг яагаад арван мянган төгрөгөөр торгохоор болов

Нийслэлийн нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн цахим карт ашиглалт буюу хөлс төлөлтийн байдалд хийх шалгалт эхэллээ.

Шалгалтын эхний өдөр зорчих хөлс төлөөгүй дөрөв, бэлэн мөнгөөр зорчсон 57 зөрчил илрүүлсэн байна. Дээрх иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 мянган төгрөгөөр торгосон байна.

Уг хуулийн 14.6 дугаар зүйлийн нэгдүгээрт “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан юм.

+ There are no comments

Add yours

You May Also Like: