Thursday, March 28 2024

Цонхоор нь орж автомашины түлхүүрийг нь хулгайлжээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Энхжин” хотхоны VII байрны гаднаас энэ сарын 16-17-нд шилжих шөнө “Лексус-570” машинаа хулгайд алдсан хэрэг гарсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид хулгайд алдагдсан автомашиныг тус аймгийн нутаг дэвсгэрээс олж, илрүүлжээ. Мөн гэмт этгээдийг хэн болохыг тогтоож, дайчлан баривчлах ажиллагааг орон даяар эхлүүлээд байна. Гэмт этгээд нь хохирогчийн гэрийн цонхоор орж автомашиных нь түлхүүр бусад эд зүйлийг хулгайлсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: