Шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид хулгайд алдагдсан автомашиныг тус аймгийн нутаг дэвсгэрээс олж, илрүүлжээ. Мөн гэмт этгээдийг хэн болохыг тогтоож, дайчлан баривчлах ажиллагааг орон даяар эхлүүлээд байна. Гэмт этгээд нь хохирогчийн гэрийн цонхоор орж автомашиных нь түлхүүр бусад эд зүйлийг хулгайлсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.