Header Image

Монголд тракторын үйлдвэр байгуулах уу?

Монголд тракторын үйлдвэр байгуулах уу?

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон.

БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан 50 сая еврогийн зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Тус компани хэд хэдэн улсад тракторын үйлдвэр байгуулсан туршлагатай бөгөөд 2019 оны хавар гэхэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн тодотголтой тракторыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ үйлдвэрээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг автобус угсрах боломжтой байхаар тооцоо, судалгааг нь хийжээ.

“Монгол Улсын Засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаж улмаар экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжөө эх орондоо угсарч, үйлдвэрлэх нь үүнд чухал түлхэц болох учиртай” гэж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.