Friday, April 19 2024

108 метр эсгийн дээр “Монголын нууц товчоо”-г урлажээ

 “Монголын нууц товчоо”-ны Монголын хамгийн урт хувилбарыг сүхбаатарын талбайд  танилцууллаа.

Эсгий “Монголын нууц товчоо”-г  21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны 12-р сараас 2017 оны гуравдугаар сарын 12-ийг хүртэл хугацаанд бүтээжээ. Мөн ӨвөрМонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатан урчууд гар оролцон зээглэн ширсэн бөгөөд бүтээх явцад 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг заасан байна.

Уг “Монголын нууц товчоо”-г бүтээхэд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 метр тэмээний ноосон утас, 32 өнгийн 100 литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: