Tuesday, April 23 2024

“104” тусгай дугаар хэнд үйлчлэх вэ?

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, НХХЯ болон “Юнител” групп хамтран Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 100.993 иргэн байдаг бөгөөд 23 хувь нь хараа болон сонсголын бэрхшээлтэй аж.

Тиймээс тэдэнд зориулан дүрсээ харж ярилцах боломжтой тусгай аппликэйшн бүтээж байна. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй хүн төөрсөн тохиолдолд тусгай дугаар 104 рүү залгаснаар тухайн хүнд байршлын мэдээллийг нь хэлж өгөх бөгөөд тус дугаарт залган такси дуудвал жолооч нь харааны бэрхшээлтэй иргэнийг гэрээс нь авч, очих газарт нь хүргэж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх аж. Сонсголын бэрхшээлтэй иргэд тусгай дугаар руу залгаж, дохионы хэлмэрчтэй холбогдсоноор асуудлаа шуурхай шийдэх боломж бүрдэх юм байна.

Уг төв энэ сарын 16-нд нээлтээ хийх бөгөөд уг төвд ажиллах дохионы хэлний хэлмэрчдийг өнөөдөр 11.00 цагт шалгаруулах аж.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: