ПОД станц шатаж байна

Өнөөдөр буюу энэ сарын 13-нд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан доторх под станц шатаж байна.

Галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын шуурхай албаны утасанд 12 цаг 10 минутанд ирсэн байна. Энэхүү дуудлагийн дагуу аврах гал унтраах нийтдээ таван анги галын голомтонд ажиллаж байна. Одоогоор галын шалтгаан нөхцөл болон хамрах хүрээг тогтоогоогүй байгаа аж.

+ There are no comments

Add yours