Ц.Такэбэ: Хоккайдо-Монголын хооронд шууд нислэг хийх нь миний мөрөөдөл

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Цүтомү Такэбэ-г хүлээн авч уулзлаа.

Ноён Ц.Такэбэ “Хоккайдо муж болон Монголын аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг харилцан айлчлуулж, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн “Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг цаг алдалгүй ашиглалтад оруулбал нэн сайнсан. Та үүнд анхаарч өгөөрэй. Нисэх буудал ашиглалтад орсны дараа Хоккайдо-Монголын хооронд шууд нислэг хийх нь миний мөрөөдөл юм” гэв.

Харин УИХ-ын дарга М.Энхболд  “Шинээр байгуулагдах Засгийн газарт манай намаас 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлого, зорилт хэвээр үргэлжлэх болно. Тиймээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ямар нэгэн төвөг саад учрахгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж уулзалтын төгсгөлд хэллээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours