Т.Гантөмөр: Шугамнуудын засвар 95 хувьтай явж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болсон байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрийн бэлтгэл 84, магистрал шугамуудын засвар 95 хувьтай байгаа. Инженерийн хангамжийн байгууллагууд болох Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг 8 байгууллагын өвөлжилтийн бэлтгэл 84 хувьтай, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд буюу Авто замын хөгжлийн газар, Тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хот тохижилтын газар зэргийн бэлтгэл 81 хувьтай байна.

Дүүргүүдийн хувьд мөн 80 гаруй хувьтай байгаа. Цас мөсний халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх элс, давс тусгай зориулалтын бодисын татан авалт, нөөцлөлт 86 хувьтай байна. Төсөвлөгдсөн санхүүжилтийн дагуу нийтдээ давс 1900, тусгай зориулалтын бодис 1700 гаруй тоннын нөөцтэйгөөр энэ өвлийг давахаар төлөвлөсөн. Ерөнхийдөө Улаанбаатар хотын дулааны эх үүсвэр, инженерийн байгууламжийн өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15 гэхэд бүрэн дуусна”гэдгийг танилцуулав.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours