“ЭГЧ ДҮҮС ПАРК” БАЙГУУЛЛАА

АНУ-ын Денали үндэсний парк,  Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хооронд “Эгч дүүс парк” байгуулах ёслол  Отгонтэнгэр хайрханы бэлд боллоо. Энэ үеэр Деналийн үндэсний парк, Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр нар “Эгч дүүс парк”-ийн тохиролцоог хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм.
Мөн Монгол Улс болон АНУ хоёр орны байгаль орчин тогтвортой хөгжил, ТХГН-ийн менежментэд цаашид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцсон бөгөөд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан МЭТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошыг энэхүү ажилд гаргасан хүчин чармайлтыг нь үнэлж аймгийнхаа “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна.

+ There are no comments

Add yours