Saturday, April 20 2024

Ерөнхийлөгч Х.Баттулга Японы Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзаж байна.

Харин маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах ажээ.

Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: