УИХ-ын Ээлжит бус чуулганаас МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн дагуу эцэслэн шийдэх сүүлийн өдөр.  Харамсалтай нь 65-ын, олонхийн бүлэг намынхаа дотоод зөрчлүүдийг төрийн танхим оруулж ирлээ. Ийм үйлдэл гаргаж байгаад бид их харамсаж байна. Чуулганы хуралдаан цаашид хэрхэн үргэлжлэх нь ойлгомжгүй байдалд үүсч байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хэлсэн мэдэгдэлдээ “Олонхийн бүлгийн нэг хэсэг нь АН-тай хамтарч Засгийн газрыг унагах гэж байна” гэсэн нь туйлын хариуцлагагүй мэдэгдэл гэж үзэж байгаа. Тусгай хяналтын дэд хороогоор хоёр хүний маргааныг хэлэлцэх тухай асуудлыг оруулж ирж хуралдааныг түр завсарлуулж байгаа нь хууль бус. Учир нь өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ганцхан асуудлыг хэлэлцэхээр орж ирсэн. ” гэлээ.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.