Thursday, April 18 2024

Ж.Эрдэнэбат:  Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ

Засгийн газар, үнэт цаасны “Frontier” компанийн хамтран зохион байгуулж буй хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо.

 Тэрээр “ Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн орлогын бүрдэлт, инфляцийн төвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарлаа. Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшиллаа. Үүний нэгэн баталгаа нь энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнээс харагдаж байна.

 Сүүлийн 5-6 жилийн дотор гэхэд эдийн засгийн өсөлт 17 хувиас нэг хувь болтлоо эрс унасан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэн сэргэж, өсөлт 5.3 хувьд хүрлээ.” гэлээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: