‘Надаар тоглосон хайр’ уран сайхны кино нээлтээ хийлээ.

“Элдэв-Очир” Фильмс, “Line” интертеймент, “Вондерворкс”-ын хамтын бүтээл болох “Надаар тоглосон хайр” УСК 9 дүгээр сарын 1-нд “Өргөө1” кино театрт нээлтээ хийлээ.  

Уг кинонд Бүүвэйгийн дүрд  Д.Бямбадорж,  Цолмонтамирын дүрд Б.Мишээл харин Анарын дүрд Д.Алтанцоож гэх залуу жүжигчид тоглосон юм.

Кинонд аль нэг  дүрийг сайн муугаар нь тодотгох гэсэнгүй,  харин ч дийлдэшгүй хайрын өмнө залуус хэрхэн сөхөрч, хайр сэтгэлийн адармааг найзууд хэрхэн тайлсаныг та бүхэн уг киноноос хүлээн авч үзээрэй.

Та хайрын гурвалжинд хэзээ нэгэн цагт төөрч байсан бол энэ кино танд илүү гүн сэтгэгдэлийг төрүүлэх болно. “Надаар тоглосон хайр” УСК.

+ There are no comments

Add yours