Friday, March 29 2024

Эрэн сурвалжлах олон улсын хурал болж байна

“Investigative journalism dialogue” эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Олон улсын хурал “Кемпински” зочид буудалд үргэлжилж байна. Тус хуралд гадаад дотоодын 100 гаруй төлөөлөгч оролцон туршлагаа солилцож, тодорхой сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

Яг одоо хурлын нэгдүгээр хэсэг болох “Бие даасан, хараат бус эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн үүрэг” сэдвийн хүрээнд БНСУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Ньюстапа төвийн танилцуулга, Японы Васеда Хроникл төвийн танилцуулга болон ОУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээг товч танилцууллаа.

Үүний дараа тус сэдвийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, БНСУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн сэтгүүлч Ёнг Жин Ким болон ХБНГУ-ын сэтгүүл зүйн багш, судлаач Маркус Линдеман оролцогчдын асуултад хариулсан юм.

Хурал “Монголыг эрэн сурвалжлахуй” сэдвийн хүрээнд үргэлжлэнэ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: