Header Image

10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулна гэв

10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулна гэв

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалт явуулдаг ганц цэцэрлэг болох нийслэлийн 10 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсны улмаас  2013 онд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нураасан байна. Уг цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, барилгын зураг төсөл хийгдээд байх үед БСШУСЯ-наас концессын гэрээгээр барих 72 цэцэрлэгийн нэг болгосон юм. Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үед барилга барих шийдвэр цуцлагдсан байна. Ингээд 5 жилийн хугацаанд “Өнөр бүл” төвийн байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн сувилал, яслийн  10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Буянжаргалыг хүлээн авч уулзах үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа хэлсэн байна. Тэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах учиртай. Нийслэлийн Засаг даргын хувьд миний бие нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нартай ярилцаж 2018 оны нийслэлийн эсвэл улсын төсөвт энэ асуудлыг тусгуулж, ирэх онд цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад оруулах болно гэдгээ амалж байна.” гэлээ.  Мөн цаашдаа энэ төрлийн үйлчилгээ явуулаг сувилал, яслийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа хотын дарга илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.