Friday, April 26 2024

МАН-ын Бага хурал энэ сарын 5-нд болно

МАН Бага хурлаа энэ сарын 5-нд хуралдуулахаар товлосон  тухай эх сурвалж мэдээллээ.

Намын Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт үйл ажиллагааг хэлэлцэж намын Их хурлыг товлон зарлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-ныг дуустал зарласан байгаа. Иймд эрх баригч намынхан Бага хурлаараа дотооддоо асуудлаа цэгцлээд УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр тохирсон бололтой.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: