Friday, March 29 2024

Ц.Сандуйд зохиогүй зөөлөн суудал

НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан билээ. Тус хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга, Ц.Сандуй ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэлтээр өгчээ. Тэрээр хэлэхдээ “2012 онд хөсөр хаягдсан Нийслэлийн МАН-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир Нийслэлийн МАН-ын хорооны даргаа өгч байна. НИТХ-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өглөө.

60 тэрбумын хэрэг гурав дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир би өмнө ч ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлага зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч НИТХ-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө” гэж мэдэгджээ.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: